Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ.
Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Монгол, Хонгконг, Тайвань улсын нийт найман баг оролцох юм.
Монголын Волейболын холбооноос тэмцээний бэлтгэл ажил болон шууд дамжуулах багийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-ний 11.00 цагаас ТВ 9-ийн байранд хийхээр болсон байна.
Ч.БОЛ