Ж.Бямбадорж: Гишүүд гол асуудлаар нэг ч санал хэлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадорж: Гишүүд гол асуудлаар нэг ч санал хэлсэнгүй

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлийг хэлэлцлээ. Илтгэлийг хэлэлцээд УИХ-ын тогтоолын төсөл батлахыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Хуралдааны дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос цөөн асуултад хариулт авлаа.


-Хүний эрхийн 13, 14 дэх илтгэлийг хэлэлцлээ. Гишүүдээс ямар санал, санаачлага гарав?

-13 дахь илтгэлийг хэлэлцэлгүй жил тойроод энэ жил 14 дэх илтгэлтэй хамт хэлэлцлээ. Ямар ч байсан хэлэлцэж байгаа нь чухал байна. Хэлэлцүүлгээс харахаар биднийг анхаараарай гэсэн чухал асуудлаар нэг ч асуулт, санал гарсангүй. Сэтгүүлч та бүхэн 10-14 дэх бүх илтгэлийг үзээрэй. Өнөөдрийн 14-р илтгэл дээр анх удаа Монгол Улсад судалгаа хийсэн Хүний эрхийн хамгаалагчдын эрхийн асуудлыг гаргаж тавьу байхад нэг ч гишүүн асуулт асуусангүй. Бодвол санал нэгдээд л асуудаггүй юм байлгүй. Тэр дотор сэтгүлч бол хүний эрхийн хамгаалагч гэж орсон байх жишээтэй. Ямартаа ч тогтоол гарахаар боллоо. Шийдвэр яаж гарахыг хэлж мэдэхгүй байна.

-ХЭҮК-т улстөрийн албан тушаалтнууд гомдол гаргадаг. Нөгөө талдаа намын харъяаллаар, үзэмжээр асуудалд хандаж улс төрийн албан тушаалтныг батлан даалтад гаргаж байна гэсэн шүүмжлэл бий?

-Аливаа асуудлыг хүний эрхийн илтгэлд тусгаж оруулж байгааг онош тавьж байна гэж ойлгодог. Бид эмчлэх үүрэгтэй газар нь биш. Энэ үүргийг УИХ хүлээх ёстой. Улстөрийн өнгө аясаар асуудалд ханддаг байдал манай комиссын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдгийг хэлсэн. Өөр өөрсдийнхөө өнгөөр хүний эрхийн асуудалд хандаж болохгүй. Хүний эрхийн асуудалд улстөрийн ялгаварлан гадуурхалт хэрхэвч байж болохгүй.

С.ОТГОН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж