Испанийн Барселона хотноо болсон ATP 500 ангилалд багтах "Barcelona Open" тэмцээнд Японы нэрт теннисчин Кей Нишикори түрүүллээ. Ням гаригт(IV.26) болсон шигшээ тоглолтод Нишикори Испаний Пабло Андухарийг 6-4, 6-4–өөр хоёр үеийн турш илүүрхэн хожжээ. Япон теннисчин тус тэмцээнийг чансаагаараа тэргүүлэн тоглосон юм.
"Barcelona Open" тэмцээнд дэлхийн чансааны топ 20-д бичигдэж буй есөн теннисчин тоглосноос Испанийн алдарт Рафаэль Надаль хоёрт эрэмбэлэгдсэн юм. Тэрээр шөвгийн 16-д нутгийн теннисчин Фогнинд ялагджээ.
Ганцаарчилсан болон хосын төрөлд явагдсан "Barcelona Open" тэмцээний нийт шагналын сан 2 сая 265 мянган еврод багтсан бөгөөд Японы Кей Нишикори 467 мянган еврог хүртэж, чансааны 500 оноог авсан байна.
Ч.БОЛ