“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд  ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилготой уламжлалт яармагийг тавдугаар сарын 8-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.

 Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна. 2014 оны хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагуудаас 442 ажлын байр зарлагдаж байжээ. Аялал жуулчлалын хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж