Цаазлуулахаасаа өмнө хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Цаазлуулахаасаа өмнө хуримаа хийжээ

Австралийн иргэн Андрю Чан, Мюран Сукумаран

 

Индонезид хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австралийн иргэдийн хэрэг хоёр орны харилцааны халуун сэдэв болоод буй. Тэгвэл хоёр австрали хоригдлын нэг нь даваа гаригт /IV.27/ Индонезийн шоронд хуримаа хийжээ. Андрю Чан Индонезид цаазлуулахаасаа өмнө удаан хугацаанд үерхсэн найз бүсгүйтэйгээ хуримаа хийсэн аж. Хосуудын хуримд гэр бүл, найз нөхөд нь оролцохоор шоронд цуглажээ.

 

Австралийн иргэн Андрю Чан, Мюран Сукумаран нар 2005 онд Бали арлаас 8.3 кг герион авч гарах гэж байгаад баривчлагдсан юм. Индонезид тэднийг өөр  зургаан хүний хамт өнөө өглөө /IV.28/ буудан хороох цаазын тов зарласан аж. Тэднийг цаазлах тухай Австралийн засгийн газарт 72 цагийн өмнө мэдэгдсэн байна. Индонези улс 2013 онд цаазын ялын хоригоо цуцалсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж