УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өчигдөр Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн. Тус бүлгийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь болон Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцож, гэрээний төсөлтэй холбоотой тайлбар мэдээлэл өгсөн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийнхан Тавантолгойн гэрээнд саналаа нэгтгэж амжаагүй ажээ. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана гэсэн мэдээлэл байна. АН-ын бүлгийн хурал 16.00 цагт эхлэх юм байна.
Д.ЦЭЦ