Засгийн газар МҮЭ-тэй хэлэлцээрийн ширээний ард суулаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Засгийн газар МҮЭ-тэй хэлэлцээрийн ширээний ард суулаа

Өнгөрсөн өдрүүдэд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал цуглаан хийж, ирэх даваа гаригт ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж байсан ч өчигдрөөс хэлэлцээрийн ширээний ард суужээ. НХХЯ, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл өчигдрөөс эхлэн ярилцаж эхэлсэн боловч тодорхой шийд гаргаагүй тарсан байна. НХХЯ-нд гурван тал өнөөдөр 17 цагаас хэлэлцээрээ үргэлжлүүлж хийхээр болжээ. Эмч, багш нарын эрхийг хамгаалж байгаа төлөөлөл цалинг нэмүүлэх шаардлагаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэж байгаа аж. Зөвхөн энэ хоё салбар бус төмөр замын ажилчид мөн урлагийнхан цалингаа нэмүүлэх асуудлаар шаардлага гаргахаар бэлдэж байгаа юм байна.

Х.Хангал  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж