Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Манай улсын зүүн гурван аймагт гарсан хээрийн гал түймрийн хамрах хүрээ учруулж буй гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан Монголын ард түмний халуун сэтгэлийн илэрхийлэл болгон түймэрт өртсөн аймгуудын малчид иргэд, тэнд ажиллаж буй хүмүүст сэтгэл санааны болон эд материалын  дэмжлэг туслалцаа  үзүүлэхийг Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, салбарын холбоод, худалдаа, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид та бүхэндээ хандан Монгол Улсын Аж үйлдвэрийн яамнаас уриалж байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж