Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) Японы “Фүкүшима-1” АЦС-ын ослын талаарх илтгэлээ гаргасан байна. NHK мэдээлснээр баримтын урьдчилсан дүгнэлтийг лхагва гаригт Японы Засгийн газарт дамжуулан өгчээ.
Ослын үр дагаврыг арилгахад Японы засаг захиргаа сайн ажилласан гэж тэмдэглэжээ. Гэсэн ч Японы АЦС-ууд цунамийн аюулд бэлэн биш байсан гэж үзэв. IAEA нь зөвлөмждөө АЦС-уудыг гамшгаас хамгаалах асуудлаар бодит шалгалт үнэлгээ гаргахыг анхааруулсан байна.
Уг илтгэлийг Японы гурван атомын станцад хийсэн шалгалтынхаа дагуу бэлтгэсэн байна. IAEA-гийн шалгалтын багт 12 орны 18 мэргэжилтэн ажилласан байлаа. Илтгэлийн жинхэнэ эхийг зургадугаар сарын 20-нд Вена хотноо болох IAEA-гийн хуралдаан дээр танилцуулна.
Ш.Мягмар