Монголын далбаатай цагаачдын хөлгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Монголын далбаатай цагаачдын хөлгийг саатуулжээ

 

Туркийн эргийн хамгааллын баг өнгөрсөн амралтын өдрөөр /IV.26/ тэнгист гарах гэж байсан Монголын далбаатай цагаачдын хөлгийг саатуулжээ. Тус хөлгөөр 350 орчим цагаач Европыг зорих гэж байсан аж. Цагаачдын ихэни нь Сирийн иргэд байжээ. Түүнчлэн цагдаа нар хөлгийн багийн 10 хүнийг баривчилсан байна.

 

Сирийн зөрчил, дайнаас дайжсан иргэд хөрш Турк улсад цугларсаар 1.8 саяд хүрээд буй юм. Гэвч Турк дахь дүрвэгсдийн хуарангуудад хүн амьдрах нөхцөл байдал муу тул Сирийн иргэд Европ руу цагаачлах нь улам нэмэгджээ. Туркийн Мерсин боомт хот нь Европыг зорих Сирийн дүрвэгсдийн гол маршрут болоод буй юм. Өнгөрсөн жил тус хотоос 1754 хууль бус цагаачийг саатуулсан аж.

 

Газар дундын тэнгист Ливийн цагаачдын хөлөг хөмөрснөөс 800 гаруй хүн амь үрэгдсэн ослын дараа Европын холбоо болон олон улс хууль бус далайн тээврийг таслан зогсоохоор хяналтаа нэмэгдүүлсэн юм.


Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж