АН-ын бүлгийн хуралд М.Энхсайхан оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хуралд М.Энхсайхан оролцоно

Төрийн ордны "А" танхимд яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг хэлэлцэх бөгөөд төслийг хариуцаж буй Монгол Улсын сайд М.Энхсайханаас мэдээлэл сонсохоор болжээ. Тэрээр бүлгийн хуралдаанд хараахан ороогүй байгаа юм. Түүнчлэн АН-ын бүлгийн хуралдаанд өөр нэгэн хүнээс тайлбар авахаар болсон нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь гэнэ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт батлан даалтанд гарсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж