НАТО-гийн төлөөлөгчид Брюссельд хийсэн зөвлөлдөөнөөр Ливид явуулах цэргийн ажиллагааг гурван сараар сунгасан байна. Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерса Фог Расмуссены мэдэгдлээс иш татан энэ тухай “Agence France-Presse” мэдээлэв. Түүний хэлснээр цэргийн ажиллагааг есдүгээр сарын сүүлч хүртэл сунгаж байгаа нь НАТО дайныг үргэлжллүүлэхэд бэлэн байна гэсэн “тодорхой дохиог” Мауммар Каддафи болон түүний Засгийн газарт өгсөн хэрэг болж байгаа гэнэ. Бид шахалтаа сулруулахгүй гэж ерөнхий нарийн бичгийн дарга амласан байна.
Ш.Мягмар