Меркелийн онгоцтой тохиолдсон хэргийн буруутан нь Иран

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Меркелийн онгоцтой тохиолдсон хэргийн буруутан нь Иран

Ангела Меркелийн онгоцыг Ираны агаарын хил оруулаагүйд орох, гарах кодыг сольсон  нисгэгчдийн буруу байсан гэж Ираны тал мэдэгдсэнийг Германы Засгийн газар үгүйсгээд хариуцлагыг Иран хүлээнэ гэсэн байв. Тавдугаар сарын 31-ний шөнө Меркель Батлан хамаалахын, Дотоод хэргийн болон боловсролын сайд нар мөн BASF, Siemens ба Lanxess зэрэг компаниудын  тэргүүн нарын хамт Энэтхэгт айлчлахаар ниссэн юм. Гэтэл Ираны тал агаарын орон зайдаа орохыг зөвшөөрөөгүй холбоогоо тасалсан учраас тэдэнтэй Туркийн диспетчерүүдээр дамжуулан холбогдож байв. Эцсийн мөчид Германы ГХЯ-ны хүчин чармайлтаар нисэх зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл иртэл онгоц хоёр цаг орчим Туркийн зүүн хэсэгт эргэлдэн нисч байжээ. Меркелийн нислэг хоёр цагаар хожимдсон учир Энэтхэгийн ерөнхий сайдтай хийх хэлэлцээр хойшлогдсон юм.
Канцлерийн онгоц А340 "Конрад Аденауэр"-ийн асуудлыг хариуцдаг Батлан хамгаалах яамны төлөөлөгч нисгэгчид нислэгийн бэлтгэх бүх зааврыг биелүүлсэн гэж мэдэгджээ.

Өмнө нь ХБНГУ-д суугаа Ираны Элчин сайд  Али Реза Шейх Аттар (Ali Resa Scheich Attar)  мэдэгдэхдээ нисгэгчид орох кодын оронд гарах кодыг өгсөн гэж мэдэгдсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж