Намын бүлгүүд ТТ-г хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд ТТ-г хэлэлцэнэ

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  өнгөрсөн пүрэв гаригт /IV.23/ Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Үүний дагуу өнөөдөр болох намын бүлгүүдийн хуралдаанаар уг төслийн талаар хэлэлцэхээр болжээ. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд болох бол МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд,  “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болох юм. Хаврын чуулган эхэлсэн цагаас хойш анхаарлын төвд байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ийнхүү бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж, цаашид баримтлах байр сууриа нэгтгэн, ирэх өдрүүдэд байнгын хороодоор хэлэлцэх бололтой.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж