Оросын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко ОХУ-ын Засгийн газрын ордны коридорт тамхины эхүүн үнэр шингэсэнд нь дургүй байна.
“Цагаан ордны коридорт тамхины эхүүн үнэр шингэжээ. Төрийн байгууллагуудад тамхи татахыг хориглоно гэсэн хууль бидэнд байгаа ч” хэмээн тэрбээр ярьсныг “РИА Новости” иш татан мэдээлж байна. Ариун цэврийн ерөнхий эмч ОХУ-ын хүн амын 40 хувь нь тамхи татан никотины эхүүн үнэр ханхлуулж явна гэж хэлжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээгээр Оросын эрчүүдийн 60,4 хувь, эмэгтэйчүүдийнх нь 21 хувь нь тамхи татдаг. Нийт 43,9 сая орос тамхи татдаг ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2011 онд тамхины улмаас зургаан сая хүн нас барна гэжээ. Тэдний 600 мянга нь тамхины утаанд хордсон тамхичин биш хүмүүс байх ажээ.
Ш.Мягмар