Монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа нь энэ хавар гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр өнгөрсөн өвөл цас бага орсонтой холбоотой бөгөөд нийслэлийн хувьд ногоон бүс дэх хуурайшилтын зэрэглэл аюултай түвшинд хүрсэн байна.
Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч иргэд амралтын өдрүүдээр салхинд гарах нь ихэссэнээранхаарал болгоомжгүйгээсээ гал алдах нь ихэсч байна. Зөвхөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 61 дуудлага ирсний дийлэнхийг зуслангийн бүсэд шар өвс шатсан дуудлага эзэлж байгаа бөгөөд үүнээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 13 удаагийн шар өвс шатсан дуудлага ирснийг Аврах гал унтраах ангийнхан ажиллаж, газар авхуулалгүй унтраасан байна
Иймд цаашидхур тунадас орохгүй бол хуурайшилт эрс нэмэгдэх төлөвтэй учраас иргэдийг ногоон бүсэд аялал зугаалгаар явахгүй байх, ил задгай гал гаргахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн иргэд хашаандаа өнжмөл буюу шар өвсийг шатааснаар салхи шуургатай үед гал алдах тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс иргэн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, гал түймэр гарах эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж байна гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.