Нийслэлийн МАН-ын ойн барилдаан цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын ойн барилдаан цуцлагджээ

Өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд 14.00 цагаас нийслэлийн МАН-ын ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224  бөхийн барилдаан болох байсан ч цуцлагджээ.

Оронд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын начин Гончигийн Цэрэнжавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох аж.

Барилдаан одоо 14.00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно. Барилдааныг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хужирт сумын ЗДТГ, Улаанбаатар хотын дахь нутгийн зөвлөлийнхөн МҮБХ-той хамтран зохион байгуулна.

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж