Балбад газар хөдөлж, 1800 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Балбад газар хөдөлж, 1800 хүн амь үрэгджээ

 

Балбад өчигдөр өглөө /IV.25/ 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 1800 гаруй хүн амь үрэгдэж, 4000 гаруй хүн гэмтэж бэртэн, их хэмжээний хохирол учирчээ. Газар хөдлөлтөнд Балбын төв хэсгийн бүс болон нийслэл Катманду хот өртсөн байна.  Хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нийслэл хотноо 300 хүн амь үрэгдэж, сая орчим хүн орон гэргүй хоцорчээ. Газар хөдлөлтийн чичиргээнд ихэвчлэн хуучин барилгууд нурсан бөгөөд 1832 онд Балбын гүнжид зориулан барьсан 60 м өндөр Дхарахара цамхаг нуржээ. Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн улмаас Эверест ууланд 17 уулчин нурангид даруулж, хөрш орнуудад Энэтхэгт 44, Түвдэд 17 хүн амь үрэгдсэн байна.

 

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын тоо өсөх хандлагатай байна. Олон орон, олон улсын тусламжийн байгууллагаас Балбад мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ гамшгийн газарт ажиллах хүн хүчээр дэмжлэг үзүүлж эхэлжээ. Балбад өмнө нь 1934 онд хүчтэй газар хөдөлснөөс 8500 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС, Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж