"Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" сэдэвт олон улсын сургалт Монгол улсад анх удаа болох гэж байна. Маргааш буюу даваа гаригийн 09.00-11.00 цагт Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд уг сургалтын нээлтийн ёслолыг зохион байгуулна.
Нээлтэд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно.
Б.ЭНХ