Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ирэх амралтын өдрүүдэд хөл ихтэй байх бололтой. Тус хүрээлэнд өнөөдөр эрүүл амьдралыг эрхэмлэгч иргэдийнхээ чөлөөт цагт зориулан уламжлалт нээлттэй арга хэмжээ болох аж. “Зүрхний Улаанбаатар” өвөрмөц нэр доор явагдах тус өдөрлөгийн үеэр хүүхэд залуучуудад зориулсан спортын сонирхолтой тэмцээнүүд зохиогдох бөгөөд цэцгийн үзэсгэлэн худалдаа, бүжгийн тэмцээн, үнэгүй иогийн хичээл гээд сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулах аж. Мөн өнгөрсөн жилээс зааж эхэлсэн заавал сурах цэнгээнт 10 бүжгийн сургалт ч үргэлжлэх гэнэ шүү.
Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах байгууллагуудтай хамтран ажиллахад тус хүрээлэн хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлж байна.
Тус хүрээлэнд ирэх 10-р сард залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан “Эко танхим” нээж байгаль, экологийн чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгааны ном, товхимолоор хангахаар төлөвлөжээ. Урих дулааны налгар өдрүүдийг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эртэч Монгол” эрүүл амьдралын хөтөлбөрөө амралтын өдрүүдэд тогтмол үргэлжлүүлэхээс эхлээд тун удахгүй Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн баярын арга хэмжээгтэмдэглэхээр зэхэж байна. Цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд идэвхтэй, эрүүл амьдралыг уриалсан олон арга хэмжээнүүд шил дараастай та биднийг хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Б.ДОНДОГ