Германы хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч, Дортмундын Боруссия багийн тоглогч Матса Хуммельсаг шилжүүлэн авахаар Манчестер Юнайтед клуб 30 сая еврогийн санал тавиад байна. Өдгөө 26 настай хамгаалагчийг олон клуб шилжүүлэн авахаар санал гаргасан боловч Манчестер Юнайтедийн ахлах дасгалжуулагч Луи ван Гаал түүнийг багтаа авахын тулд хамгийн өндөр үнэлэмжийг
өгөөд байгаа юм байна. Энэ зун Боруссиягийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп багаа орхихоор төлөвлөсөн, Хуммельса ч түүнийг даган Боруссияг орхихоор шийдсэн гэсэн мэдээллийг Bild хэвлэл өгч байна. Гэхдээ Боруссия шилдэг тоглогчоо 40 сая еврогоор үнэлж байгаа юм байна. Хуммельса 2008 оноос Бавари багаас Боруссияд 4,2 сая еврогоор шилжин тоглож эхэлсэн юм байна.
Эх сурвалж: http://likenews.mn