“Органик Монгол” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

“Органик Монгол” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

МҮХАҮТ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Органик Монгол” хөтөлбөрт энэ жил Сэлэнгэ аймгийн 38 иргэн хамрагдаж,  барьцаагүй, сарын нэг хувийн хүүтэй зээл авах эрхтэй  боллоо. Хөтөлбөрийн хүрээнд салбар танхим бүхий аймаг бүрт 15 сая төгрөгийн эх үүсвэр олгодог байна. Харин  энэ жилийн хувьд тус танхимд бусдаас давуу эрх олгож, хуваарилагдсан эх үүсвэрээс давуулж, хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Зээл авч буй 38  иргэн  нийтдээ  117.9 сая төгрөгийн зээл  авах бөгөөд  тэдний  80 гаруй хувь нь төмс, хүнсний ногоо тариалагчид, үлдсэн хувь  нь гар урлал, жимс, жимсгэнэ, гахай, тахианы аж ахуй, сийлбэр эрхлэгчид байна. Сэлэнгэ аймаг дахь ХАҮТ-ын дарга Ц.Амарсайхан “Манай танхим аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд  аймгийнхаа  бичил  болон  өрхийн  аж  ахуй  эрхлэгчдийг  дэмжиж,  давуу эрхээр  боломж  олгож  байгаадаа  баяртай  байна”  хэмээв.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж