Голландын нэрт хөлбөмбөгч Рональд Де Бур ПСВ-гийн жигүүрийн хагас хамгаалагч Мемфис Депайгийн авьяас чадварыг зөвхөн Криштиано Роналдотой л жишихээр гэж хэлсэн байна. Депай энэ зуны наймааны хамгийн гол бай болчихоод буй билээ.
“Мемфис бол Европын хамгийн авьяаслаг хөлбөмбөгчдийн эхэнд л жагсана. Түүний авьяас чадварыг Криштиано Роналдотой л жишихээр. Тэр их идэвхтэй, хурдтай, тоглодог. Ур чадвар их өндөртэй, гоолын үзүүлэлт ч их сайтай. Ер нь ямар ч зайнаас маш сайн цохьж чаддаг. Энэ залууд хөлбөмбөгч хүнд мөрөөдөж болохоор бүхэн цогцолсон.
Голландын хамгийн авьяаслаг залуу хөлбөмбөгч гэдэг нь бол эргэлзээгүй. Түүнийг ямар баг сонгохыг би хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ “Манчестер Юнайтед”-ийг сонгох юм бол голланд мэргэжилтэн Луи Ван Гаалын гар дор очоод улам өсч дэвжихэд нь хэрэгтэй байх. Тэгээд ч тэд дэлхийн аваргаар хамт ажиллаад үзчихсэн. Энэ их том давуу тал шүү” гэж Рональд Де Бур ярьсан байна.
Депайгийн төлөө энэ зун “Юнайтед”-аас гадна “Байерн”, “ПСЖ”, “Ливерпуль” зэрэг багууд өрсөлдөхөөр байгаа гэнэ. 21 настай Мемфис Депай энэ улиралд Голландын лигт 20 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй билээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn