Сургуулийн хашаанд байсан чоныг устгажээ

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Сургуулийн хашаанд байсан чоныг устгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс өчигдрийн 01.24 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ.

92 дугаар сургуулийн баруун урд буланд буюу Эрдэнэтолгойн 40-244 тоотын үүдэнд чоно байсан бөгөөд дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Аврах гал унтраах 63 дугаар анги, Цагдаагийн III хэлтэс, нохой устгалын аж ахуйн алжилтан албан хаагчид шуурхай ажиллаж, чоныг аюулгүй болгож устгажээ.

Чонын толгойг нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж