НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт НЗДТГ-ын хурлын А танхимд эхэллээ.
Хуралдаанаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлах тухай, Цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Т.АНУ