Чилийн галт уулын дэлбэрэлт аюултай болж ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Чилийн галт уулын дэлбэрэлт аюултай болж ирлээ

Чилийн өмнөд хэсэгт орших Кальбуко галт уул идэвхижиж үнс нуран цацалж эхлээд буй. Гэтэл өчигдөр /IV.23/ галт уулын гадарга дээр  хоёр удаа дэлбэрэлт болсноор нөхцөл байдал аюултай болж иржээ.  

 

Хоёр дахь дэлбэрэлт эхнийхээс хүчтэй байсан тул Чилийн албаныхан онц байдал зарлан галт уулын орчмын 20 км доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар галт уулын дэлбэрэлтийн аюултай бүсээс 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

 

Дэлбэрэлтийн улмаас галт уулын ойролцоох хот тосгод саарал үнсэнд дарагдаж, зарим чиглэлийн онгоцны нислэг цуцлагджээ. Кальбуко галт уул хамгийн сүүлд 1996 онд сэрж, хий, үнс нурам агаарт цацаж байсан аж.

 

Чилид 500 гаруй идэвхитэй галт уул оршдог бөгөөд эдгээр нь хэзээ ч сэргэж магадгүй байдаг юм. Чилид 1962 онд том хэмжээний галт уулын дэлбэрэлт болж байжээ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС, CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж