Баян-Өлгийд АН, МАН-ын хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийд АН, МАН-ын хэлэлцүүлэг боллоо

АН, МАН-ын хэлэлцүүлэг, өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт өргөн хүрээтэй зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд эрх баригч хоёр нам болон төр засгийн бодлогыг танилцуулсан байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар олигтой алхам хийгээгүй, төрийн алба, төсвийн байгууллагад танил тал хардаг, үзэл бодлоор ялгварладаг шударга бус байдал хэвээрээ байгааг нутгийн иргэд  шүүмжилж байсан юм. Нам бол төрийн байгууллага биш гэлээ ч энэ хоёр нам эрх барьж байгаагийн хувьд гол чухал асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэрлүүлэхэд нөлөөлөх учиртай ч ажил хэрэгч нэг ч асуудлыг шийддэггүй аймагт нь ирж суртал ухуулга хийн хоосон амладаг хэмээн зөвлөгөөнд оролцсон иргэд санал бодлоо хэлж байлаа. Тэд мөн өмнө нь УИХ-ын гишүүд, сайдууд төсвийн багагүй зардал гарган өргөн бүрэлдэхүүнээрээ ирж ажиллахдаа Асгатын мөнгөний ордын асуудал дээр урагшлах алхам хийхээр амласан ч одоо болтол дорвитой арга хэмжээ аваагүй хэмээв. Харин энэ удаагийн хэлэлцүүлэг, өдөрлөгт оролцсон эрхмүүд Өлгий-Хашаатын 60 км зам тавих нээлтийг хийснээр иргэдийн сэтгэлийг бага ч боловч тайвшруулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж