ОХУ Аргентинтай эрчим хүчний гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

ОХУ Аргентинтай эрчим хүчний гэрээ байгуулжээ

Аргентины ерөнхийлөгч Кристина Де Киршнер, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин

 

ОХУ Аргентинтай эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 

Москвад болсон уулзалтын үеэр Аргентины ерөнхийлөгч Кристина Де Киршнер, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан байна.

 

ОХУ Аргентинд АЦС барих болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна. ОХУ нь Аргентины Неукен голд усан цахилгаан станц барихад санхүүжүүлэх аж.

 

Мөн Оросын “Росатом” цөмийн корпораци Аргентины “Атуча 3” АЦС-ыг бүтээн байгуулахаар гэрээ байгуулсан аж. Түүнчлэн хоёр орон батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргаантай Фолклэнд арлын асуудлаар Их Британитай шууд яриа хэлцэл хийх Аргентины оролдлогыг дэмжинэ хэмээн мэдэгджээ.

 

ОХУ нь Украины асуудлаас АНУ, Европтой хамтын ажиллагаа хумигдсанаас  Латин Америк дахь худалдаа наймааны харилцаагаа сайжруулахад анхаарах болжээ. Нөгөө талд Аргентин улс төлөгдөөгүй өр, зээлээ төлөхөд гадны хөрөнгө оруулалт татах хэрэгцээ их байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж