Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээний сайт болох Фэйсбүүк энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх дөрөвдүгээр улирлын эхний хагасын төсвийн тайлангаа танилцууллаа. Үүнээс үзвэл тус компанийн нийт ашиг нь 3.543 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүнийг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гэвч нөгөө талаар цэвэр ашиг нь 512 сая ам.доллар байгаа юм. Үүнийг мөн өмнөх жилийн мөн үетэй харьцуулвал даруй 20 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Компанийн нийт орлогын ихэнхийг эзлэх сурталчилгааны бизнес эрчимжиж байгаа ч, нөгөө талаар судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт зэрэг зардалд нийт 2.6 тэрбум ам.долларыг зарцуулсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 83 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн гадаад валютын зах зээл дээр долларын ханш өссөн нь орлого элэгдэхэд голлон нөлөөлжээ.