
“Google” хэдийгээр Хятадын эрх баригчдыг кибер халдлагад шууд буруутгаагүй боловч Хятадын Жинань мужаас хакер бүлэг Google и-мэйлийн мэдээллийн санд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж байгаа юм. Азийн бусад орнуудад ажиллаж, амьдарч буй Хятадын улс төрийн зүтгэлтнүүд, дээд албан тушаалын хүмүүс ч мөн иймэрхүү кибер халдлагын золиос болж байгаа тухай “Google” мэдэгджээ. “Google”-ийн мэдээлж буйгаар Хятадын хакер бүлэг хэрэглэгчийн нууц үгийг ашиглан и-мэйлд нэвтэрдэг байна. Цагаан ордон энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа боловч Засгийн газрын и-мэйлд хакерууд нэвтэрсэн гэдэгт эргэлзэж байгаа юм байна.
Н.Энх