Хүн төрөлхтний буруугаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна.
Монгол Улсад хамгийн сүүлд буюу 2011 онд хийсэн гол усны нэгдсэн тооллогоор 5749 гол горхи ширгэсэн гэсэн дүн гарчээ. 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдож байжээ. Энэ нь манай орны бүх гол усны гуравны нэг нь дөрвөн жилийн дотор ширгэсэн гэсэн үг юм.
Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул гол ч жилээс жилд хог хаягдлаар дүүрч бохирдож устаж үгүй болоход ойрхон байна. Тийм учраас Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб гурав дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан, хамгаалъя” аянаа эхлүүлжээ.
Аяны хүрээнд Туул голын эрэг орчмыг цэвэрлэхээр болжээ. Цэвэрлэгээ энэ долоо хоногийн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 26-нд болно. Хатан туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.
Залуус Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялахыг сацуу хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх гэнэ.
Д.ЦЭЦ