“Болтон” хамгийн үнэтэй наймааны эзнээ явууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

“Болтон” хамгийн үнэтэй наймааны эзнээ явууллаа

Английн Премьер лигийн шилдэг клуб “Болтон Вандерерс” өөрсдийн хамгийн үнэтэй наймааны эзэн Иохан Элмандерийг Туркийн “Галатасарай”-д “өгсөн” байна. Шведийн довтлогч Туркийн 17 удаагийн аварга багтай гурван жилийн гэрээ байгуулжээ. Харин түүний шигшээ багийн анд Себистьян Ларссоны баг “Чампион шип” руу унасан ч Премьер лигийн олон багууд сонирхож байгаа аж. Элмандерийн энэхүү мэдээллийг Туркийн “Галатасарай” клубын албан ёсны сайт баталж байна. Гэхдээ одоогоор гурван жилийн гэрээ үзэглэсэн ч “Болтон”-гоос ямархуу үнээр авсан нь тодорхойгүй байна.

Францын “Тулусь” клубээс Англид ирж байсан Элмандер гурван жилийн хугацаанд 90 гаруй тоглолтод оролцохдоо 20-иод гоол оруулсан байна. Довтлогчийн хувьд энэ үзүүлэлт чамлахаар хэдий ч өнгөрч байгаа энэ улиралд тэрбээр үнэхээр сайн тоглолтыг үзүүлсэн юм. Премьер лигийн 37 тоглолтод оролцож, 10 гоол оруулсан. Харамсалтай нь, улирлын төгсгөлд багтаа тус болж чадаагүй түүнийг сэлгээний тамирчин болгож оронд нь “Челси” клубээс Даниэль Старижжийг хүртэл зээлээр авсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж