Эмма Стоун ганц бие боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Эмма Стоун ганц бие боллоо

Эмма Стоун, Эндрю Гарфилд нар хэсэг хугацаанд тусдаа амьдрахаар шийдсэн бус харин бүрмөсөн харилцаагаа таслажээ. Гэхдээ албан ёсоор бол хоёр жүжигчин энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм. Гэвч тэдэнд ойрхон эх сурвалж жүжигчин хосыг бүрмөсөн салж байгаа гэдгийг өгүүлэв.

“Тэд түр зуур салаагүй. Харин бүрмөсөн хагацаж байгаа юм. Хамтдаа амьдрахаа больсон бөгөөд Эмма Лос-Анжелест очиж суурьшсан. Эндрюгийн сэтгэл санаа тавгүй байгаа бөгөөд Эмматай харилцаагаа хадгалж үлдэх хүсэл түүнд үгүй байна. Мань хүн шинэ дүрдээ сайтар орохын тулд ажилдаа хамаг анхаарлаа хандуулж буй. Тэр Эммаг мартсан болов уу” хэмээн эх сурвалж ярьжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж