Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 100 жил, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг угтаж төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын ахмадууд спорт, урлагийн наадам зохион байгууллаа. Уралдааны нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ЦЕГ-ын ахмадын баг шалгарч, Хэрэг бүртгэх алба, Мөрдөн байцаах газрын баг тамирчид удаах байруудыг эзэлжээ. Ахмадууд тус ойд зориулан ЦЕГ-ын Цагдаа олон нийт соёл, сургалтын төвд хүндэтгэлийн концерт зохион байгуулсан аж. Түүнчлэн 90 жилийн ойн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд урлаг спортын уралдаан тэмцээн зохион явуулсан байна. Мөн хүүхдүүдийн дунд цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажлын онцлогийг харуулсан “Төрийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж шалгаруулсан байна. Уралдаанд 800 гаруй хүүхдийн 1000 гаруй уран бүтээл иржээ. Бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулжээ.
Б.Сайн