Үүний нэг нь Amazon компанийн Cloud Drive үйлчилгээ бөгөөд хэрэглэгч 5 GB хэмжээ бүхий мэдээллээ үнэгүй байршуулах эрхтэй юм. Одоогоор Apple iCloud үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба бусад компанийн ижил төрлийн үйлчилгээнээс давуу талууд олонтой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Дашрамд сонирхуулахад, Facebook, Spotify хоёр өөрсдийн брэнд нэрийн хөгжмийн үйлчилгээг нээх гэж байгаа гэнэ. Spotify одоогоор шинэхэн үйлчилгээгээ Европын зах зээлд нээгээд байгаа ба удахгүй АНУ-д нээхээр бэлтгэл ажлаа базааж байна. Харин Facebook-ийн шинэ үйлчилгээ туршилтын шатандаа явж байгаа ба ирэх зургадугаар сараас эхлэх аж. Facebook-ийн хэрэглэгчид уг үйлчилгээний гишүүн болсон тохиолдолд өөрийн профайл хуудсан дээрээ шинэ үйлчилгээг татан авч ажиллуулах боломжтой юм.