Хүүхэд бүр дуулж өсдөг, хэн бүхний мэддэг энэ дуу өдгөө 55 нас хүрч байна. Төрийн шагналт Ч.Лхамсүрэн 1956 онд энэ дууны үгийг бичиж, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч С.Лувсаншарав аяыг нь зохион, “Хүүхдийн дууны” хэмээн алдаршсан, гавъяат жүжигчин В.Долгор дуулсан түүхтэй. Д.Лувсаншарав гуай тухайн үед ЗХУ-д сурч байсан бөгөөд 5 настай охиныхоо аялсан аялгуунаас санаа авч аяыг нь зохиожээ.
“Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 55 жил, Д.Лувсаншарав гуайн 85 насны ойг тохиолдуулан “Дайчин Мустанг” компанийн хамт олон энэ хөшөөг бүтээж Монголын Хүүхдийн ордны гадна талбайд сүндэрлүүллээ. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу “Халуун элгэн нутаг” дууны дараа хөшөөнд мөнхөрч байна.