Супер лиг: &#34Танан Гарьд&#34- &#34Харцага&#34 1:1

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Супер лиг: &#34Танан Гарьд&#34- &#34Харцага&#34 1:1

Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтууд Спортын төв ордонд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эмэгтэй болон эрэгтэй аваргын төлөөх цувралын тоглолтууд боллоо. Тоглолтын мэдээллийг хүргэж байна.

 

ЭМЭГТЭЙ ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГИЙН ТОГЛОЛТ 2-2 БОЛЖ ТЭНЦЛЭЭ

АВАРГЫН ТӨЛӨӨ ШИЙДВЭРЛЭХ 5 ДАХЬ ТОГЛОЛТ БОЛОХООР БОЛЛОО

Эмэгтэй Үндэсний Супер Лигийн Аваргын төлөө цувралын 4 дэх тоглолт өчигдөр явагдлаа.

Хэрвээ энэ тоглолтонд "Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд" баг хожсон бол, 3 дахь хожлоо авч анх удаагийн эмэгтэй "Үндэсний Супер Лиг"-ийн аварга хэмээх цолыг хүртэх байсан юм. Тиймээс ч "Этүгэн Хүлэгүүд"-ийн хөгжөөн дэмжигчид СТО-нд олноороо ирж багаа дэмжсэн нь, тоглолтын уур амьсгалыг гайхалтай болгосон.

Мөн тэдний эсрэг талд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг, олон туршлагатай тоглогчидтой "Баянгол Фалконс" баг зогсож байсан. Тэд цувралын харьцааг 2-2 болгож тэнцүүлэхийн төлөө тоглосон юм. Тиймээс ч тоглолт онц сонирхолтой, өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй байлаа.

Багууд ч хүлээлтэнд хүрч, тун өндөр түвшний гайхалтай тоглолт гаргасан. Гэхдээ Фалконсчууд өөрсдийн тоглолтоо эргэн авчирсан гэдгээ харуулж, илүү тоглосон. Тэднээс багийн лидер Д.Ганзул 33 оноо, 7 самбар авч, дараалсан гайхалтай тоглолтоо үргэлжлүүлсэн. Мөн Dee Dee Williams 15 оноо, 19 самбар, Б.Солонго 13 оноо, 21 самбар авч гайхалтай тоглосон. Харин Этүгэн Хүлэгүүд багаас тогтмол сайн тоглож байгаа залуу тоглогч Б.Ундрах 26 оноо авсан бол, Ashley Prim 17 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч жигд тоглосон. Гэхдээ тэдний легионер төвийн тоглогч Courtney Dunn Европын лигт тоглохоор явсан нь, тэдний хүчийг бага зэрэг сулруулсан байлаа.

Улмаар энэ тоглолтонд 64:60 харьцаатай Баянгол Фалконс баг өрсөлдөгчөө хожиж, Хүлэгүүдийн аварга болох боломжыг энэ удаад зогсоолоо.

Ингэснээр аваргын төлөө шийдвэрлэх 5 дахь тоглолт гарахаар боллоо. Энэ тоглолтонд хожсон нь анх удаагийн Эмэгтэй Үндэсний Супер Лигийн Аварга эрхэм хүндтэй цолыг хүртэх юм.

 

ҮНДЭСНИЙ АВАРГЫН ТӨЛӨӨХ ЦУВРАЛ 1:1 БОЛЖ ТЭНЦЛЭЭ

Монголын Үндэсний Супер Лигийн Үндэсний аваргын төлөөх "Дорнод Танан Гарьд" болон "Дундговь Альянс Тех Харцага" багуудын цувралын 2 дах тоглолт болж өндөрлөлөө.

Тоглолтын эхлэлийг Танан Гарьд баг өнгөрсөн тоглолтоос тэс өөр хийж чадсан бөгөөд Азбаяр, Antonio Jones, Мөнхболд нарын довтолгоонууд оноо болж, тооны зөрүүг үүсгэж чадсан. Харин Харцага багийн хамгаалалт тийм ч сайн байсангүй. Гарьдууд сул шидэх олон боломжийг үүсгэж байлаа. Харцагаас эхний хагаст D.Rambo болон Одбаяр нар сайн тоглолт үзүүлж байлаа. Улмаар эхний хагас 51:51 харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын 3-р үед ч багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан бөгөөд Antonio Jones энэ өдөр өөрийн бас нэгэн гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм. Тэрээр энэ өдөр 41 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлжээ. Харин Mitchell Anderson 26 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Харцагаас Steve Pledger-ийн шидэлтүүд өнөөдөр тийм ч сайн байсангүй. Холын зайнаас 13 шидэж ердөө 2-ыг нь л оноо болгожээ. Тоглолтын 4-р үед Танан Гарьд онооны давуутай явж байсан ч эцсийн мөчид тоог тэнцүүлж, улмаар 2 баг нэмэлт цагт тоглохоор болсон юм. Нэмэлт цагт Одбаяр 6 алдаатай болж, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар нэмэлт цагт Jones, Mitchell Anderson нар гайхалтай байж, багаа ялалтанд хүргэсэн байна. Өнөөдөр Гарьдууд Түмэнжаргал, M.Pavlovic нарыг зөв цагт нь ашиглаж чадсан нь үр дүнгээ өгсөн юм. Улмаар 118:113 харьцаатай хүндхэн тоглолтын эцэст Дорнод Танан Гарьд баг ялалт авснаар цувралыг тэнцүүлж чадлаа. Гарьдуудаас Азбаяр 19 оноо, Ууганбаяр 13, Мөнхболд 10 оноогоор багтаа тус хүргэсэн байна. Харин Харцагаас D.Rambo 32 оноо, Одбаяр 17 оноо, 19 самбар, S.Pledger 14, Болортулга 14 оноо, 14 самбар, Дорждамба 13 оноо, Lee Smith 10 оноо, 13 самбар авсан ч өмнөх тоглолттой харьцуулахад хамгаалалт болоод холын зайн шидэлтүүд нь сайн байгаагүйн улмаас хожигдол хүлээлээ. 2 багийн цувралын дараагийнт тоглолт ирэх баасан гарагт болно. 

 

 

Дорнод Танан Гарьд vs Дундговь Альянс Тех Харцага – 118:113 /Нэмэлт цаг/Үндэсний Аваргын төлөө цуврал 1-1 болж тэнцлээ

Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 22, 2015

 

 

Супер лигийн Супер Данк. Хэдэн оноо өгөх вэ ?

Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 22, 2015

 

 

Этүгэн SBL Хүлэгүүд vs Баянгол Falcons – 60:64Аваргын төлөө цуврал 2-2 болж тэнцлээ.Шийдвэрлэх 5 дахь тоглолт гарахаар боллоо

Posted by Монголын Эмэгтэйчүүдийн Сагсан Бөмбөгийн Холбоо on Wednesday, April 22, 2015


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж