Nokia, Microsoft 19 тэрбумын гэрээ хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Nokia, Microsoft 19 тэрбумын гэрээ хийсэн үү?

www.bgr.com вэбсайтад мэдээлснээр дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч “Nokia” компани “Microsoft”-той гар утасны бизнес эрхлэх 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан гэнэ. Гэвч “Nokia” корпораци энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Ямартай ч он гарснаас хойш буурсаар байгаа “Nokia” компанийн хувьцааны үнэ өсч эхэлсэн байна. Ажиглагчид “Nokia”-гийн хувьцааны үнийн өсөлтийг  “Microsoft”-той байгуулсан гэрээтэй холбон тайлбарлаж байна. Борлуулалт, ашиг орлого нь буураад байсан “Nokia”-гийн хувьцаа мягмар гаригийн байдлаар 18 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж