Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Аллардайсын айдас

“Уэстхэм”-ийн шинэ менежерээр томилогдсон Сэм Аллардайст айдас төрж эхэлжээ. Учир нь өмнөх хоёр багийн эзэд нь солигдоход тэрбээр ажилгүй болж байсан билээ. Ийм байдал “Аптон Парк”-ийн эздэд ч тохиож магадгүй байгаа нь англи эрхмийн санааг зовоож буй гэнэ.
“Уэстхэм”-ийг худалдаж авах саналыг Малайз бизнесмэн Тони Фернандэс тавьсан юм. Тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа “Уэстхэмийн хөгжөөн дэмжигчид ээ, багийн эздэд би саналаа явуулсан. Харин тэд хүлээж авах эсэхийг харж байя” гэж бичсэн аж.
Харин хуучин “Болтон”-ы босс “Энэ мэдээллийг хараад мэл гайхлаа. Дэвид Сулливантай ярилцахад, өөрийн үргэлж дэмжиж ирсэн, өөрийн хайртай багаа зарах бодолгүй байгаа” гэж хэлсэн байна.

Аллардайсын хувьд өмнө нь ажиллаж байсан “Ньюкасл” болон “Блакберн” багуудаас багийн эздийн шинэчлэлийн шалтгаанаар халагдаж байсан билээ. Энэ удаад түүх давтагдахыг тэрбээр хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэрбээр энэ талаар “Ньюксл болон Блакбернээс муу ажил, багийн тааруу амжилтын улмаас, эсвэл багийн эзэдтэй тааруу харьцаатай байсан шалтгаанаар ч бус, бүр ямар ч шалтгаангүйгээр халагдаж байсан. Шинэ эзэд ирэхээрээ өөрийн хүслээр шинэ менежер авахыг урьтал болгодог. Надад тийм л зүйл тохиолдсон” гэж хэлсэн байна.

“Алхнууд”-ыг хамтран эзэмшигч Дэвид Голд, Сулливан нар албан ёсоор ямар нэг санал хэн нэгнээс ирээгүй гэдгийг баталж байгаа аж. Хэдий тийм ч багийг эзэмшигч Голд “AirAsia” нисэх компани, “Формула нэг”-ийн “Тим Лотус” багийг эзэмшигч манай багт хөрөнгө оруулах боломжийн санал тавьбал дуртайяа хүлээн авахаа илэрхийлсэн байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж