Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх уралдаант шалгаруулалтыг зарлажээ. Тус уралдааны зорилго нь кино урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархал, түүх соёл, эв нэгдэл, тэдгээрийн үнэ цэнийг сурталчлан таниулахад чиглэж байгаа юм байна.
Уралдаанд түүхэн сэдэвт, бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол, кино бүтээх хүсэлт хүлээж авах ба 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ноос зургадугаар сарын 15-ны өдрийн 17 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 210 тоот өрөөнд хүлээн авна.
Уралдааны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан нэг кино төслийг дэлгэцийн бүтээл болон гаргахад БСШУЯ-наас 110 сая хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. БСШУЯ-ны сайдын тушаалаар томилогдсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаант шалгаруулалтыг 2015 оны долоодугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дүгнэнэ.
Б.БИЛГЭЭ