Жастин Бритнитэй уулзалгүй 10 жил болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Жастин Бритнитэй уулзалгүй 10 жил болжээ

Дуучин Жастин Тимберлейк поп гүнж  Бритни Спирстэй арав гаруй жилийн турш огт уулзаагүй гэнэ. Өсвөр насныхны мөрөөдлийн хос байсан Жастин Тимберлейк, Бритни Спирс хоёр 2002 онд зам замаа хөөсний дараа тэдний шүтэн бишрэгчид нь ч талцахад хүрч байсан юм.  Жастин соло карьераар багагүй амжилт олсон бол Бритнийн хувийн амьдрал, уран бүтээл хэд хэдэн удаа уналтад орсон билээ. Хэдийгээр Жастин Тимберлейкийг унаган багын найз бүсгүйгээ зовлонд унасан үед нь уулздаг байсан гэх цуурхал байдаг ч Тимберлейк  саяхан “Vanity Fair“ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ бүхнийг үгүйсгэжээ. Тэрбээр “Би сүүлийн ес, 10 жилийн турш Бритнитэй огт уулзаагүй ч зөвхөн сайн сайхныг л хүсч байна. Бид хоёулаа нэгэн жижиг хотоос жигүүрээ дэлгэсэн ангаахайнууд байсан.  Өдөлж гүйцсэн хойноо зарим зүйл жинхэнэ биш гэдгийг ухаарсан. Би түүнтэй дахин хэзээ ч уулзахгүй байх. Яагаад гэвэл огт өөр хүн болсон” хэмээн Жастин экс-найз бүсгүйнхээ талаар ярьжээ. Тимберлейк Бритнигээс салсны дараа  “Cry Me a River” хэмээх бүтээлээ гаргасан. Дууны клипэнд  хуучин найз бүсгүйтэй нь адилхан охин гардаг нь Бритни Жастиныг хуурсан гэдэг цуурхалд тос нэмэхтэй адил хэрэг болсон гэдэг.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж