УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ойн сан бүхий аймаг, сумдын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэх асуудлыг байгаль орчин хариуцсан төв байгууллагаас журмаар зохицуулна” гэсэн санал гаргасан юм. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр ойн сан бүхий аймаг, сумдын иргэд гэр, хашаа, байшин зэрэг ахуйн хэрэгцээний модыг холбогдох байгууллагаар дамжуулан ашиглах боломж бүрдэж байгаа аж.
С.СҮРЭН