Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулж байсан HP TouchPad таблет худалдаанд гарлаа. Энэхүү таблет нь Qualcomm Snapdragon хос цөмтэй APQ8060 CPU, 1.2GHz-ийн хүчин чадал бүхий процессор, 9.7 инчийн мэдрэгчтэй дэлгэц, нүүрэн талдаа видео дуудлага хийхэд тохиромжтой камертай болжээ. Түүнчлэн wireless-аар зөвхөн HP-ийн принтерүүдийг таньж баримт бичгийг хэвлэх чадвартай аж.
TouchPad-ийн эхний загварууд нь веб платформд суурилсан байх тул зөвхөн веб браузерыг ажиллуулах боломжтой байх юм. Харин хэтдээ Windows болон веб браузер дээр аль алин дээр нь ажиллах чадамжтай бие даасан үйлдлийн системтэй болох ажээ. TouchPad нь HP компаний үйлдвэрлэж буй webOS платформд суурилсан анхны планшет юм.
Н.Наран