”Тэмээчин” С.Жавхлан

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

”Тэмээчин” С.Жавхлан

Авьяас билэг, уран бүтээлчийн ур хийцээрээ олны анхаарлыг үргэлж татаж байдаг дуучин С.Жавхлан сүүлийн үед улс төр, жагсаал цуглаан, иргэний хөдөлгөөн, үндсэрхэг үзэл гээд олон сонин үйлдэл, үг яриагаараа олонд олзлогддог болжээ. Сүхбаатарын талбайд эх үрсийн баярт зориулсан үнэгүй тоглолт хийж, өчигдөр төв талбайг дуу хууранд умбуулсан дуучин залуу бас нэгэн сонирхолтой үйлдлээрээ олныг гайхашруулав. Гал тахих ёслол гэгчийг санаачлан 21 аймгаар аялах гэж байгаа тэрбээр өчигдөр Улаанбаатар дахь ёслолоо овжин гэгч нь амжуулаад авсан юм. Тулганд гал бадраах ёслолыг Мандухай цэцэн хатнаар /Жүжигчин Н.Сувд/ тахиулах  сүрхий санаа олж чадсан С.Жавхлан тоглолтын төгсгөлд бүр ч алмайруулж, тайзны урдаас тэмээ хөсөглөн гэр рүү гээ явж одсон юм. “Тэмээ амар ш дээ. Түлш хэрэглэхгүй, замд бөглөрнө гэхгүй” хэмээн шинэ унаагаа магтсан шиг төв талбайг орхисон түүнийг үзэгч олон бас л гайхан хоцроно лээ. Харин юу гэж хүлээж авсныг нь таашгүй юм даа.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж