Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Хэн нь эцэг нь вэ?

Дуучин Элтон Жонн, Дэвид Ферниш хоёрын чухам хэн нь Захари хүүгийн биологийн эцэг вэ гэдэг асуултын хариу тодорхойгүй боловч бяцхан хүү өдөр ирэх тусам поп одтой адилхан болж байгаа гэнэ. 2005 онд гэр бүл болсон хосууд өнгөрсөн жил тээгч эхийн тусламжтайгаар бяцхан хүүгээ өлгийдөн авсан юм. Тэд өдгөө дэлхийд алдартай орчин үеийн бүтээлийн үзэсгэлэнг үзэхээр Венецид аялж яваа гэнэ.

Сонирхуулахад, тэднийг Британийн “Оны хамгийн нэр хүндтэй аав” уралдаанд нэрийг нь  дэвшүүлсэн байна.  Уралдаанд энэ жил алдарт хөлбөмбөгч  Уейн Рүүни, Дэвид Бэкхэм, “Take That” хамтлагийн дуучид Гэри Барлоу, Жонатан Росс нар нэр дэвшжээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж