Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн Хан-Уул дүүрэг дэх Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийг 7 өргийн дараах байдлаар их мастер Ц.Батчулуун 5,5 оноогоор тэргүүлж, ФИДЕ мастер С.Билгүүн, их мастер Б.Хатанбаатар, ОУМ Н.Баттулга нар 4,5 оноогоор удаалж байна.

Эмэгтэйчүүдийг 6 өргийн дараах байдлаар ОУМЭ Б.Анхчимэг, ОУМЭ Д.Янжиндулам 5 оноогоор тэргүүлж байгаа бол ДМЭ Ү.Үүрийнтуяа, ФМЭ Т.Мөнхзул нар 4,0 оноогоор удаалж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр тамирчид амарч маргааш эрэгтэй 8-9, эмэгтэй 7-8-р өргийн тоглолтууд болох юм.

Тэмцээний тоглолтын хуваарийг танилцуулья:

IV.22 (Лхагва гариг)

  • Амралт

IV.23 (Пүрэв гариг)

09:00-13:00 Эрэгтэй 8-р өрөг, Эмэгтэй 7-р өрөг
15:00-19:00 Эрэгтэй 9-р өрөг, Эмэгтэй 8-р өрөг

IV.24 (Баасан гариг)

09:00-13:00 Эрэгтэй 10-р өрөг, Эмэгтэй 9-р өрөг

IV.25 (Бямба гариг)

09:00-13:00 Эрэгтэй 11-р өрөг, Эмэгтэй 10-р өрөг
15:00-19:00 Эрэгтэй 12-р өрөг,

IV.26 (Ням гариг)

09:00-13:00 Эрэгтэй 13-р өрөг, Эмэгтэй 11-р өрөг
13:00-14:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Тус тэмцээн Мал аж ахуйн хүрээлэн дээр болж байгаа бөгөөд аваргууд энэ сарын 26-нд тодорно.

Тэмцээний талаарх мэдээллийг http://chess-results.com-с авна уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж