Н.Давааг батлан даалтад гаргах хүсэлт тавина гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Н.Давааг батлан даалтад гаргах хүсэлт тавина гэв

Хувьцаа эзэмшигчдийг хохироосон, банкны тухай хууль тогтоомж  зөрчсөн хэрэгт холбогдож, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Н.Энхтөр нарыг энэ сарын 30-нд батлан даалтад гаргасан юм. БЗД-ийн ерөнхий шүүгч Д.Баатарын гаргасан батлан даалтад гаргах шийдвэрийг нийслэлийн Прокурорын газраас мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр эсэргүүцэж, цагдан хорих хугацааг дахин сунгахыг хүссэн аж. Тиймээс тэднийг өчигдөр 14.00 цагийн үед цагдан хорьсон байна. Энэ талаар  Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Таны нөхрийг дахин хорих болсныг хэзээ мэдсэн бэ?

-Энэ сарын 30-ны өдөр “Цагдан хорих” төвөөс сулласан ч прокурорын эсэргүүцлээр мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр дахин цагдах хорих шийдвэр гарсан байна лээ. Прокурор нь бичсэн эсэргүүцлийг тавдугаар сарын 31-ний орой 18.50 цагийн үед хэлэлцээд, дахин хорихоор болсон. Тэр шөнөдөө 01.30 цагийн үед энгийн хувцастай таван цагдаа ирж, дахин саатуулах болсон талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан.

-Батлан даалтад гаргах асуудлаа дахин хөөцөлдөх үү?

-Тэгэлгүй яахав. Дахин хүсэлт гаргана. Бүр болохгүй бол Улсын Ерөнхий прокурорт хандана гэж бодож байгаа.

-Та дахин хорих болсон шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Үнэхээр их гайхаж байна. Энэ бүхнийг хэн нэгний даалгавраар   хийж байгаа гэж ч бодогдох юм. Улс төрийн ашиг сонирхол, будлиан ч байгаа байх.

-Банк дампууруулсан хэрэг нь  юу болсон бэ?

-Анод банкны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг  хууль зөрчин зүй бусаар зарцуулсан хэрэг нь УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстээс нийслэлийн Прокурорын хяналтад шилжээд  байгаа. Удахгүй шүүхэд шилжих юм шиг байна лээ.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж