“Аниргүй нулимсыг хайрлахуй”-г нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

“Аниргүй нулимсыг хайрлахуй”-г нээлтээ хийнэ

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд өнөөдөр 14 цагт болно.

Уг мюзиклийг Граммийн 15, Оскарын 3, Тонигийн 3, Эммигийн 3 удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээжээ.

Энэхүү гайхамшигт тайзны бүтээл нь хүн хүнээ хайрлах, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарыг эрэлхийлсэн гүн агуулгатай юм байна.

Б.ЗУЛ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж