Говь-Алтай аймгийн мал сүрэг 97.2 хувьтай онд орж, өнөөдрийн байдлаар төл бойжилт 96.6 хувьтай байна. Хорогдсон том малын 30, төлийн 30 хувь нь Тонхил суманд байгаа гэх. Өнгөрөгч зун газрын гарц сайн, мал сүрэг тарган өвөлжсөн атал тус суманд хорогдол бусад сумаас үлэмж тоогоор илүү байгаагийн учир шалтгааныг тодруулахаар аймгийн ХХААЖДҮ-ийн газраас ажлын хэсэг гарч Тонхил суманд ажиллахаар болжээ.
Түүнчлэн зуны эхэн сар бараг дуусах гэж байгаа боловч тус аймагт өдөртөө сэвэлзүүр салхитай сэрүүхэн, шөнөдөө хасах хэмтэй хонож байна. Шөнөдөө хөрсөндөө хасах хэмтэй хонож байгаа учир тус аймагт газар тариалангийн ажил эхлэх боломжгүй байгаа ажээ.
А.Зул