Реалити шоуны од Ким Кардашиан хагас сая ам.долларын үнэтэй “Rolls Royce Phantom” машин худалдан авсан тухай “www.nigeriatell.com” мэдээллээ. Түүний шинэ машин саарал өнгөтэй бол тэрбээр 2012, 2013 онд хар, улаан өнгийн “Rolls Royce Phantom” худалдан авч байсан юм.
Кимээс гадна тус машин хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, жүжигчин Том Круз, Анжелина Жоли, Сара Жессика Паркер нарт байдаг билээ.
Кимд “Ferrari”, “Lamborghini”, “Range Rover”, “Mercedes-Benz G63”, “Bentley Continental GTC” зэрэг 10 гаруй төмөр хүлэг бий. Реппер Кейни Уэст өнгөрсөн онд эхнэр, охиндоо хар өнгийн “Ferrari” машин бэлэглэсэн билээ.
“TIME” сэтгүүл энэ оны нөлөө бүхий уран бүтээлчээр Кейни Уэстийг нэрлэсэн бол Ким Кардашиан энэхүү жагсаалтад багтаагүй ч “People” сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 100 эмэгтэйн 22-т жагсчээ.
Т.АНУ